QR захиалгын датагаас долоо хоног бүр харах тоонууд
Захиалгын тоо, оргил цаг, хамгийн их зарагдсан хоол, цуцлалт, ширээний ашиглалтыг харвал шийдвэр илүү бодит болно.
Тайлан жижиг газарт ч хэрэгтэй
Өдөр тутмын мэдрэмж чухал. Гэхдээ зөвхөн мэдрэмжээр цэс, ажилтан, бэлтгэлээ шийдвэл зарим асуудал анзаарагдахгүй өнгөрнө.
Захиалгын тоо
Өдөр, цаг, ширээгээр захиалга хэр орж байгааг хар. Энэ нь ажилтны хуваарь, бэлтгэл, ширээний зохион байгуулалтад тусална.
Хамгийн их зарагдсан хоол
Их зарагддаг хоолны орц тасрах нь хамгийн үнэтэй алдаа. Тэр хоолны зураг, тайлбар, бэлтгэлийн хугацааг онцгой анхаар.
Цуцлалт, буцаалт
Байхгүй бараа, удаан хүлээлт, буруу ойлгосон тайлбар гээд шалтгаан бүр өөр шийдэлтэй. Шалтгааныг бичиж байж засна.
Оргил цаг
Хамгийн их захиалга ордог цагийг мэдвэл ажилтны хуваарь, гал тогооны бэлтгэл, түр хаах бараагаа зөв тооцно.
Ширээний ашиглалт
Аль ширээнээс QR захиалга их орж байна, аль хэсэг бараг ашиглахгүй байна гэдгийг хар. Заримдаа QR-ийн байрлал эсвэл ажилтны тайлбар нөлөөлдөг.