Бүх нийтлэл
Төлбөр6 мин унших

QR захиалгад төлбөрийн урсгалаа яаж сонгох вэ?

Шууд онлайн төлөх, касс дээр хаах, ширээн дээр тооцоо хийх гурван хувилбарын аль нь танай үйлчилгээний хэмнэлд таарахыг сонго.

Нэг зөв хариулт байхгүй

Ресторан бүрийн үйлчилгээний хэмнэл өөр. Зарим газар үйлчлүүлэгч захиалгаа өгөхдөө шууд төлөх нь тохиромжтой. Зарим газар ширээн дээр сууж дуусаад тооцоо хаах нь илүү байгалийн.

Шууд онлайн төлөх

Давуу тал нь төлбөрийн маргаан багасна, захиалга баталгаатай болно. Харин нэмэлт захиалга олон хийдэг, сууж үйлчлүүлдэг газар заримдаа төвөгтэй санагдаж болно.

Касс дээр хаах

Үйлчлүүлэгч QR-ээр захиалга өгөөд, төлбөрөө касс дээр төлнө. Энэ нь жижиг кафе, түргэн үйлчилгээ, self-service орчинд тохиромжтой.

Ширээн дээр тооцоо хийх

Зөөгчтэй ресторан, lounge, паб зэрэгт ширээн дээр тооцоо хаах урсгал хэвээр байж болно. QR захиалга нь зөвхөн захиалгын хурд, алдаа багасгах үүрэгтэй ажиллана.

Ажилтандаа нэг өгүүлбэрээр тайлбарлуул

Үйлчлүүлэгч асуухад ажилтан "Та QR-ээр захиалаад, төлбөрөө гарахдаа касс дээр төлнө" гэх мэт нэг мөр хариулттай байх хэрэгтэй.

Төлбөрийн урсгал ойлгомжтой байвал QR захиалга илүү тайван хэрэглэгдэнэ.